Мэдээ
 
Дотоод мэдээ
 

680

Санхүүгийн зах зээлийн бүтэц нь банк, даатгал, үнэт цаасны зах зээлээс бүрэлдэн тогтдог ба манай улсын хувьд даатгал, үнэт цаасны зах зээл нь хурдацтай хөгжиж буй шинэ зах зээл гэж нэрлэж болно. Даатгалын салбарын хөгжлийн бодлогыг тодорхойлогч Монголын даатгагчдын холбоо болон Монголын хөрөнгийн бирж хамтран зах зээлд санхүүгийн шинэ хэрэгсэл буюу даатгагдсан бондыг нэвтрүүлэх, даатгалын нөөц сангаас хөрөнгө оруулалт хийх, даатгалын компаниуд IPO хийх зэрэг асуудлуудаар харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурж, Монголын Даатгагчдын холбооны Ерөнхийлөгч Д.Чулуунцэцэг Хөрөнгийн биржийн 5001 дэх арилжааг нээж эхлүүллээ.

680

Даатгагчдын хувьд мөн хөрөнгө оруулалтын санд хөрөнгө оруулах, мөн ҮЦЗЗ-д арилжаалагдаж буй 1, 2-р ангилалуудын хувьцааг худалдан авах эрх зүйн орчин бүрдсэн нь мөн даатгалын зах зээл хөгжих боломжийг бүрдүүлж байгаа юм. Цаашдаа талууд салбарын мэргэжилтнүүдэд мэргэжлийн мэдлэг олгох, чадавхжуулах талаар хамтран ажиллахаар боллоо.

680

Холбооны гишүүн, байгууллагууд
Зохиогчийн эрх © 2014 www.mia.mn. Бүх эрхийг хуулиар хамгаалсан